Friday, April 25, 2014

Цаг агаар, уур амьсгал

Монгол орны цаг агаар, уур амьсгалын онцлог Газарзүйн байрлал: Богино хугацааны агаарын шинж төлөвийг цаг агаар гэнэ.Урт хугацааны агаарын шинж төлөвийг уур амьсгал гэнэ. Монгол улс нь Ази тивийн төв хэсэгт зүүн уртрагийн 87°44ґ-119°56ґ, хойд өргөргийн 41°35ґ-52°09ґ-ийн хооронд оршдог. 1.564.116 км2 нутагтай. Газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 17-д, Азид 7-д ордог. Гадарга: Монгол орны нутаг ерөнхийдөө уулархаг, тал газар харьцангуй бага талбай эзэлдэг, далайн түвшнээс дээш нилээд өндөрт оршдог учраас нам газар байхгүй. Баруун талаар Монгол- Алтай, Говь-Алтайн нуруу гэсэн нурууд 1500 км үргэлжлэн оршдог. Нутгийн хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 4374 м Хүйтний оргил, хамгийн урт буюу 20 км Потаниний мөсөн гол энд оршдог. Монгол орны төв ба хойд хэсгээр Хэнтий, Хангай, Саяны нуруу сүндэрлэнэ. Хангайн нурууны ноён оргил ДТД 4374 м Отгонтэнгэр уул юм. Хэнтийн нурууны ДТД 2800 м Асралт хайрхан уул. Манай орны зүүн захад Их хянганы салбар уулс оршино. Нутгийн зүүн ба өмнөд хэсэгт тал газар элбэг. Түүнээс томоохон нь 250 орчим мянган км2 талбайг эзэлсэн Дорнодын тал юм. Энд манай орны хамгийн нам дор газар болох ДТД 560 м өргөгдсөн Хөх нуурын хонхор оршино. Мөн үүнээс гадна Алтай, Хангайн нурууны завсарт оршдог хөх нуурын хотгор оршино. Тус орны өмнөд хагасын Заг сүүж, Номин, Шарга, Хүйс гм “33 говь” гэж алдаршсан говь нутаг ерөнхийдөө талархаг юм. Салхины хурд төдийлөн ихгүй, дунджаар 1.5-4.5 м\с байдаг боловч улирал болон хоногийн дотор өөрчлөгддөг. Ялангуяа хавар, намрын улиралд салхины хурд эрс нэмэгдэж 15 м\с хүрэх буюу түүнээс илүү гарна. Жилд унах хур тунадасны хэмжээ 200-220 мм, гадаргын байдлаас шалтгаалаад хангайд 400-500 мм, Дорнодын талд 200-300 мм, говьд 100-150 мм түүнээс бага тунадас унана. Монгол орны уур амьсгалд газарзүйн байрлал, нарнаас ирж байгаа энерги, агаарын орчил хөдөлгөөн, газрын гадарга, дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсэд оршдог, далай тэнгисээс алслагдсан, Ази тивийн дунд хэсэгт далайн түвшнээс дээш их өргөгдсөн зэрэг нь нөлөөлдөг. Мөн улсын хилийн орчмоор өндөр өндөр уулаар хүрээлэгдсэнээр тэнгисийн чийглэг агаар захын уулст чигээ алдаад дотогшоо тэр бүр нэвтрэн орж ирэхгүй буюу орж ирэхдээ нилээн хуурайшдаг. Мөн агаарын температур хэлбэлзэл ихтэй, өндөрт өргөгдсөнөр сэрүүн байхын нэг шалтгаан болдог. Иймээс уур амьсгал нийтдээ сэрүүвтэр боловч жигд биш, эх газрын эрс тэс шинжтэй болжээ. Цаг агаарыг бүрдүүлдэг хүчих зүйлс: Агаарын темпратур, Салхины чиглэл, хурд, Агаарын даралт, Хур тунадас гм Цаг агаар бүрэлдэхэд нөлөөлдөг хүчин зүйлс: Газар зүйн байрлал, Хотгор гүдгэр, далайгаас алслагдсан байдал.

No comments:

Post a Comment