Thursday, April 24, 2014

Монгол орны сонирхолтой газрууд

Дуугардаг элс Марко Поло Төв азиар жуулчилсан тухайгаа “ Тэр цөлөөр шөнө аялах үед хэн нэг хүний яриа сонсдох, олон хөгжмөөр зэрэг тоглох мэт авиа сонсогддог ” хэмээн бичсэн байдаг. Дорноговь аймгийн өмнөд захын Дуут элс харахад ердийн нэг манхан, оройд нь гараад хярыг нь барьж, явахуйд хөлд өртөн нурах элс нисэх онгоц мэт хүнгэнэн дуугардаг. Энэчилэн манай оронд дуут элстэй газар цөөнгүй бий. Тийм элсийг хүүдийд хийж сэгсэрвэл нохой хуцах мэт дуугарна. Хүүдийтэй нь базаж мушгирвал гахайн торойн адил шуухинана. Жингэнэдэг чулуу Өмнөговь аймгийн Баяновоо сумын Могойтын бригадын нутаг дахь хэсэгхэн газрын бараан саарал өнгийн чулууг хатуу зүйлээр цохиход царгил хөгжмийн эгшиг адил , эсвэл хонх жингэнэж байгаа юм шиг дуугардаг. Нутгийн хүмүүс түүгээр хөгжмийн зэмсэг хийдэг аж. Мөн Увс аймгийн Тариалан сумын нутаг Хархираа, Түргэний бэлчирт нэгэн үхэр чулуу бий. Уг чулууны тал бүрд нь тогшиход янз бүрийн авиа гардаг бөгөөд энэ нутгийн А. Шинэн зэрэг авъяастнууд ардын дууны ая оруулж байжээ.

No comments:

Post a Comment