Friday, April 25, 2014

Цаг агаар, уур амьсгал

Монгол орны цаг агаар, уур амьсгалын онцлог Газарзүйн байрлал: Богино хугацааны агаарын шинж төлөвийг цаг агаар гэнэ.Урт хугацааны агаарын шинж төлөвийг уур амьсгал гэнэ. Монгол улс нь Ази тивийн төв хэсэгт зүүн уртрагийн 87°44ґ-119°56ґ, хойд өргөргийн 41°35ґ-52°09ґ-ийн хооронд оршдог. 1.564.116 км2 нутагтай. Газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 17-д, Азид 7-д ордог. Гадарга: Монгол орны нутаг ерөнхийдөө уулархаг, тал газар харьцангуй бага талбай эзэлдэг, далайн түвшнээс дээш нилээд өндөрт оршдог учраас нам газар байхгүй. Баруун талаар Монгол- Алтай, Говь-Алтайн нуруу гэсэн нурууд 1500 км үргэлжлэн оршдог. Нутгийн хамгийн өндөр цэг далайн түвшнээс дээш 4374 м Хүйтний оргил, хамгийн урт буюу 20 км Потаниний мөсөн гол энд оршдог. Монгол орны төв ба хойд хэсгээр Хэнтий, Хангай, Саяны нуруу сүндэрлэнэ. Хангайн нурууны ноён оргил ДТД 4374 м Отгонтэнгэр уул юм. Хэнтийн нурууны ДТД 2800 м Асралт хайрхан уул. Манай орны зүүн захад Их хянганы салбар уулс оршино. Нутгийн зүүн ба өмнөд хэсэгт тал газар элбэг. Түүнээс томоохон нь 250 орчим мянган км2 талбайг эзэлсэн Дорнодын тал юм. Энд манай орны хамгийн нам дор газар болох ДТД 560 м өргөгдсөн Хөх нуурын хонхор оршино. Мөн үүнээс гадна Алтай, Хангайн нурууны завсарт оршдог хөх нуурын хотгор оршино. Тус орны өмнөд хагасын Заг сүүж, Номин, Шарга, Хүйс гм “33 говь” гэж алдаршсан говь нутаг ерөнхийдөө талархаг юм. Салхины хурд төдийлөн ихгүй, дунджаар 1.5-4.5 м\с байдаг боловч улирал болон хоногийн дотор өөрчлөгддөг. Ялангуяа хавар, намрын улиралд салхины хурд эрс нэмэгдэж 15 м\с хүрэх буюу түүнээс илүү гарна. Жилд унах хур тунадасны хэмжээ 200-220 мм, гадаргын байдлаас шалтгаалаад хангайд 400-500 мм, Дорнодын талд 200-300 мм, говьд 100-150 мм түүнээс бага тунадас унана. Монгол орны уур амьсгалд газарзүйн байрлал, нарнаас ирж байгаа энерги, агаарын орчил хөдөлгөөн, газрын гадарга, дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсэд оршдог, далай тэнгисээс алслагдсан, Ази тивийн дунд хэсэгт далайн түвшнээс дээш их өргөгдсөн зэрэг нь нөлөөлдөг. Мөн улсын хилийн орчмоор өндөр өндөр уулаар хүрээлэгдсэнээр тэнгисийн чийглэг агаар захын уулст чигээ алдаад дотогшоо тэр бүр нэвтрэн орж ирэхгүй буюу орж ирэхдээ нилээн хуурайшдаг. Мөн агаарын температур хэлбэлзэл ихтэй, өндөрт өргөгдсөнөр сэрүүн байхын нэг шалтгаан болдог. Иймээс уур амьсгал нийтдээ сэрүүвтэр боловч жигд биш, эх газрын эрс тэс шинжтэй болжээ. Цаг агаарыг бүрдүүлдэг хүчих зүйлс: Агаарын темпратур, Салхины чиглэл, хурд, Агаарын даралт, Хур тунадас гм Цаг агаар бүрэлдэхэд нөлөөлдөг хүчин зүйлс: Газар зүйн байрлал, Хотгор гүдгэр, далайгаас алслагдсан байдал.

Монгол орны сонин хачин

Урамддаг нуур Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуут нуур , Ховд аймгийн Дуут сумын Дуут нуур , Баянөлгий аймгийн Бугат сумын шар нуур, Булган аймгийн Дашинчилэн сумын Борогчны нуур, Сэлэнгэ аймгийн Гүн нуур зэрэг хөлдөх, гэсэх, үедээ голдуу үхэр урамдах мэт дуу, чимээ гаргадаг нуур монголд цөөнгүй. Цонжийн чулуу Хүний гараар бүтсэн зургаан талт баганууд мэт тогтсон хүрмэн байц хад Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт байдаг. Түүнийг нутгийн ардууд цонжийн чулуу гэнэ. Ийм хүрмэн чулуу бас Говьалтай, Дундговь зэрэг аймгийн нутагт бий. Хүрмэн чулуу хайлмаг үедээ асар их даралтад ийнхүү олон талт багана хэлбэртэй болж талсждаг.

Монгол орны сонин хачин

Урамддаг нуур Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуут нуур , Ховд аймгийн Дуут сумын Дуут нуур , Баянөлгий аймгийн Бугат сумын шар нуур, Булган аймгийн Дашинчилэн сумын Борогчны нуур, Сэлэнгэ аймгийн Гүн нуур зэрэг хөлдөх, гэсэх, үедээ голдуу үхэр урамдах мэт дуу, чимээ гаргадаг нуур монголд цөөнгүй. Цонжийн чулуу Хүний гараар бүтсэн зургаан талт баганууд мэт тогтсон хүрмэн байц хад Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт байдаг. Түүнийг нутгийн ардууд цонжийн чулуу гэнэ. Ийм хүрмэн чулуу бас Говьалтай, Дундговь зэрэг аймгийн нутагт бий. Хүрмэн чулуу хайлмаг үедээ асар их даралтад ийнхүү олон талт багана хэлбэртэй болж талсждаг.

Thursday, April 24, 2014

Экологи хичээл даалгавар

1.Агаарын бохирдол, түүнтэй тэмцэх арга зам / Эссэ / 2.Усны бохирдол, түүнтэй тэмцэх арга зам / Эссэ / 3.Тусгай хамгаалалттай газар нутгуудын ангилал / асуугдах /

Монгол орны сонирхолтой газрууд

Дуугардаг элс Марко Поло Төв азиар жуулчилсан тухайгаа “ Тэр цөлөөр шөнө аялах үед хэн нэг хүний яриа сонсдох, олон хөгжмөөр зэрэг тоглох мэт авиа сонсогддог ” хэмээн бичсэн байдаг. Дорноговь аймгийн өмнөд захын Дуут элс харахад ердийн нэг манхан, оройд нь гараад хярыг нь барьж, явахуйд хөлд өртөн нурах элс нисэх онгоц мэт хүнгэнэн дуугардаг. Энэчилэн манай оронд дуут элстэй газар цөөнгүй бий. Тийм элсийг хүүдийд хийж сэгсэрвэл нохой хуцах мэт дуугарна. Хүүдийтэй нь базаж мушгирвал гахайн торойн адил шуухинана. Жингэнэдэг чулуу Өмнөговь аймгийн Баяновоо сумын Могойтын бригадын нутаг дахь хэсэгхэн газрын бараан саарал өнгийн чулууг хатуу зүйлээр цохиход царгил хөгжмийн эгшиг адил , эсвэл хонх жингэнэж байгаа юм шиг дуугардаг. Нутгийн хүмүүс түүгээр хөгжмийн зэмсэг хийдэг аж. Мөн Увс аймгийн Тариалан сумын нутаг Хархираа, Түргэний бэлчирт нэгэн үхэр чулуу бий. Уг чулууны тал бүрд нь тогшиход янз бүрийн авиа гардаг бөгөөд энэ нутгийн А. Шинэн зэрэг авъяастнууд ардын дууны ая оруулж байжээ.

Даалгавар

1.Нэн ховор амьтад, ургамлыг үзэхээр бол та хаана, ямар газруудад очих вэ? 2.Байгаль хамгаалах уламжлал сэдвээр Эссэ бичих?

Thursday, April 17, 2014

Үзүүлэх хичээл

Хүн байгаль дидактик, Технологи дидактик хичээлийн интеграци "Монгол орны байгалийн бүс"  үзүүлэх хичээлийг Ц.Пүрэвдорж, Д.Зоригт багш нар хамтран Бага 3е ангид заав.
Сурагчид Байгалийн бүсийн онцлог  цаг агаар, уур амьсгалын онцлог, хөрс, амьтан, ургамлын тархалт байршлыг хүн байгаль хичээлээр танин мэдэж, Хичээлээр олж авсан мэдлэгээ газарзүйн зурагт заах байдлаар чадвар төлөвшүүлэв.
Технологи дидактик хичээлээр олж авсан мэдлэг чадвараа ашиглаж  байгалийн бүсүүд дэх  Амьтан,  Ургамал, Шувуу зурах бүтээлч даалгавар хийж багаар үнэлэв
Хичээлд дараах багш нар сууж хэлэлцүүлэг явуулав. / Т/Э С.Баянмөнх, З.Туяа, А.Ичинхорлоо, Ч.Бадамсүрэн, Боловсрол судлалын тэнхмийн багш Чанцалдулам, Нарантуяа /