Wednesday, September 3, 2014

Unesco- н хамгаалалтанд авсан дархан цаазат газрууд

НҮБ-ын салбар UNESCO-н хамгаалалтанд авсан газрууд: 1.Говийн их дархан газар 2.Хан хэнтий уул 3.Богд хан уул 4.Увс нуурын дархан газар 1.Дархан цаазат Богдхан уул Байгуулагдсан он: Богдхан 12-13-р зууны үед Монголын Хэрэйд аймгийн тэргүүн Ван хаан торил дархлан тахиж Хан уул хэмээн нэрлэсэн гэдэг домог байдаг. Богд уулыг 1778 онд хуучин ёсоор дахиж дархалснаас хойш эдүгээ хүртэл 226 жил хамгаалагдсаар иржээ.Тусгай хамгаалалттай газар нутгийн шинэ ангиллын дагуу Богдхан уулын дархан газрыг УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор дархан цаазат газрын ангилалд хэвээр нь үлдээжээ. Газарзүйн байрлал: Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын урд хэсэгт, Туул голын эрэг дагуу оршино.Засаг захиргааны хуваарь. Улаанбаатар хот, Төв аймагХамгаалалтад орсон үндэслэл:Монгол орны ойн тархалтын хамгийн өмнөд хил болж Хэнтийн уулархаг мужийн төлөөлөл, биологийн төрөл зүйлийн тархац нутаг •Богдхан уулын дархан газар нь улсын нийслэлийн дэргэд оршдог болохоор байгаль орчноо хамгаалах, сурталчлах,судалгаа шинжилгээ явуулах, хүн байгалийн харьцааг ойртуулахад чухал ач холбогдолтой. Талбайн хэмжээ: Нийтдээ 41.6 мян.га талбайтай. Байгаль-газарзүйн онцлог. Богдхан уул нь баруунаас зүүн тийш сунаж оршино. Хамгийн өндөр оргил нь далайн түвшнээсдээш 2268.0 т өндөрт өргөгдсөн Цэцээ гүн юм. , Түүний дараа 2256 м өндөрт орших Түшээ гүн орно. • Богдхан уул нь манай орны ойн тархалтын хамгийн өмнөд зах нь болно. Богд уул нь манай орны ойт хээр, хуурай хээрийн бүсийн зааг дээр орших босоо бүсшил илрэх уулын тогтолцоотой юм. Уур амьсгалын мужлалаар хүйтэн өвөлтөй, сэрүүвтэр зунтай эх газрын эрс тэс уур амьсгалтай бүс нутагт хамаарагдана. Тус ууланд агаарын жилийн дундаж температур 1.5-аас 3.1 хэм хамгийн хүйтэн нэгдүгээр сарын дундаж температур -19 -24 хэм, хамгийн дулаан долдугаар сард +14.5 -17.6 хэм хүрнэ. Салхины жилийн дундаж хурд 0.9-2.3 м/сек байна. Богд ууланд унах хур тунадасны 89.6-93.4% нь дулааны улиралд, үлдсэн хэсэг нь хүйтний улиралд ноогдоно. Цасан бүрхүүлийн дундаж зузаан 2-3 см, дүн өвлийн үеэр 5-7 см, дундаж хамгийн зузаан нь 13-20 см нягт нь 0.12-0.21 г/кмЗ-ын хооронд хэлбэлзэнэ. • Ус зүйн хувьд Хойд мөсөн далайн ай савын Туул голын савд багтана. Богд уулын эргэн тойрны 20 амнаас эх авдаг жижиг голуудаас 36.2 км урт Түргэн, 33.4 км урт Баруун, Зүүн Зуунмод, 23.1 км урт Чулуут, 32.6 км урт Хүрхрээ голуудыг нэрлэж болно. Тогтмол урсацгүй 22 амны гол бий. 32 булагтай. 2.Говийн их дархан цаазат газар Байгуулагдсан он: 1975 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 84 дүгээр зарлигаар дархан цаазат газар Хамгаалалтал орсон үндэслэл: Төв Азийн их цөлийн хойд хэсэг, говь цөлийн эмзэг экосистемийг хамгаалах, Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож Олон улсын болон Монгол улсын улаан номонд орсон хавтгай, хулан, хар сүүлт, мазаалай, ирвэс, аргаль, янгир зэрэг ан амьтан, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах, тогтвортой өсөлтийг хангах зорилготой Талбайн хэмжээ: 2 хэсэгтэй. Нийт талбай 5.3 сая .га. "А" хэсэг 4.4 сая га "Б" хэсэг 881.0 мян.га Газарзүйн байрлал: Говийн их дархан цаазат газар нь Монгол орны баруун өмнөд хэсэг Алтайн нурууны өвөрт А,Б хэсэг нь хоорондоо Аж богд, түүний өвөр бэлийн 150 гаруй км өргөн зурвасаар тусгаарлагдах тул эдгээр нь ландшафтын төрх, байгалийн муж, бүсийг төлөөлөх шинжээрээ харилцан адилгүй Засаг захиргааны хуваарь: Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ, Алтай, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумдын нутагт оршино.Говийн их дархан цаазат газрын хөрс, ургамал уур амьсгалын онилог байдалтай шууд холбоотой, хөрс нимгэн, элсэрхэг, хайрхаг, хужир элбэгтэй, хуурайдуу, тэжээл муутай. Энд монгол өвст, монгол өвс-хазаар өвс, монгол өвс-таанат, монгол өвс-бударганат, монгол өвс-агьт цөлөрхөг хээр зонхилно.Цөлийн ургамалшлаас зүйл бүрийн бударгана, дэрс, шар мод, буйлс, харгана, заг голлохоос гадна булаг, шанд, баянбүрд зэрэг газраа тоорой, жигд, хайлаас, сухай, хармаг, гоёо, таана, боролзой, зээргэнэ, шаваг, шарилж, ортууз зэрэг элдэв модлог, бутлаг, өвслөг ургамлаар нилээд баялаг. Шал тойром, элс манхан зэрэг огт ургамалгүй газар ч мэр сэр тохиолдоно. Амьтны аймгийн хувьд дархан газрын "А" хэсэгт 192 зүйл, "Б" хэсэгт 204 зүйл амьтан байдаг. Говийн их дархан газарт Олон улсын болон Монгол улсын улаан номонд орсон хавтгай, хулан, хар сүүлт, хулан, мазаалай, ирвэс, аргаль, янгир ' зэрэг ховор амьтад, хойлог, ёл, тас, cap, ууль, бэгбаатар, шар шувуу зэрэг шувууд бий. Амьтдаас мазаалай, хавтгай, бөхөн, аргаль, янгир, ирвэс зэрэг амьтад ховордсоор байна. 3. Хан хэнтийн дархан цаазат газар Байгуулагдсан он: 1992 онд УБХ-ын 1992 оны 11 дүгээр тогтоолоор дархан цаазат газар болгожээ. Талбайн хэмжээ: 1.2 сая га Газарзүйн байрлал: Монгол орны төв хэсэгт орших Хэнтийн нуруу Засаг захиргааны хуваарь: Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт, Батсүмбэр, Хэнтий аймгийн Батширээт, Өмнөдэлгэр, Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сум 3 аймгийн 7 сумын нутгийг хамарна. Хамгаалалтад орсон үндэслэл: Төв Азийн бүсэнд оршдог, ой багатай Монгол орны өвөрмөц тайгын бүсийн байгаль, Туул, Онон, Хэрлэн гурван голын эх, Хэнтий нурууны биологийн төрөл зүйлийг хамгаалах, эзэн Чингисийн өлгий нутгийн түүх дурсгалын үнэт зүйлсийг үеийн үед өвлөн үлдээх, байгалийн хувьсал өөрчлөлтийг судлах, шинжлэх ухааны мөнхийн загвар нутаг болгох зорилготой. Байгаль-газарзүйн онцлог. Хан Хэнтийн дархан цаазат газар нь монгол орны зүүн хойт хэсэгт Хэнтийн нурууны төв хэсгийн өргөн уудам нутгийг эзлэн оршино. Хамгийн өндөр цэг нь Хэнтийн нурууны ноён оргил болох Асралт Хайрхан (2799.3 м), хамгийн нам цэг нь Минж гол улсын хил давж буй цэгт (969.2 м) орших бөгөөд өндрийн зөрүү 1830.1 м болно. Хэнтийн тайга Төв Ази, Сибирийн ой, хөвчийн өмнө шувтарга, байгаль иаг уурын онилог нөхцөлд бүрэлдэн бий болсон, Хангай Хөвсгөлийн уулт районыг бодвол гадаргын харьиангуй нам түвшинд үүсч тогтворжсон, уулын хажуугийн зүг зовхисын ялгаа төв хэсэгтээ төдий л илэрдэггүй онилогтой манай орны ой бүхий бусад нутгаас ихээхэн өвөрмөц цэвэр тайгын ландшафт бүхий газар. Хэнтийн тайгыг хамгаалалтад авсан нь жижиг хэсэг байдлаар тархсан тайгыг бус тайгын бүслүүрийг төлөөлж байгаа нутгийг том тархац байдлаар нь хамгаалах боломжийг бүрдүүлжээ. •Хан Хэнтий нь уулын тайгын бүслүүрийн 32.6%-ийг эзлэнэ. Хэнтийн нуруу хавтгайдуу бөмбөгөр оройтой, эгцэвтэр хажуу бүхий дундаж өндөр уулс, тэдгээрээс зүг бүр тийш эх аван урсах голуудын хөндий хосолсон өвөрмөц дүр төрхтэй уулархаг нутаг юм. Эндэхийн уул нурууд нь харьцангуй намхан бөгөөд хамгийн өндөр оргилууд 2500-2600 метрт хүрч, дунджаар 2000-2200 метрийн үнэмлэхүй өндөр зонхилно. Харьиах өндөр нь дунджаар 400-500 м, 600-800 м байна. Хэнтийн гол нурууны ерөнхий чиглэл нь зүүн хойноос баруун урагшаа чиглэн орших боловч салбар нурууд өргөрөг дагаж, эсвэл бүр баруун урдаас зүүн хойш сунаж оршино. Тэдгээрийн дотор томхон нь баруун тийш салбарласан Бага Хэнтий, зүүн тийш салбарласан Их Хэнтийн нуруу юм. •Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль цаг агаарын онцлогтой уялдаж нийт нутгийн 82 хувьд улирлын ба олон жилийн цэвдэгт ул хөрс тархжээ Хан Хэнтийн дархан цаазат газар эх газрын эрс тэс уур амьсгалтай. 4 Увс нуурын ай савын дархан цаазат газар Байгуулагдсан он:УИХ-ын 1993 оны 83 дугаар тогтоолоор батлагдсан 1997 она НҮБ-ын "Хүн ба шим мандал" хөтөлбөрийн Олон улсын шим мандлын нөөц газрын сүлжээнд 2003 она Дэлхийн өвийн сүлжээнд, 2004 она Олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар ялангуяа нүүдлийн шувууд олноор амьдардаг орчны тухай олон улсын конвенцид Газарзүйн байрлал: Монгол орны баруун хойт хэсэгт, Хамгийн өндөр цэг нь улсын хилийн 1024.2 м юм. Хамгийн нам дор газар нь Увс нуур далайн түвшнээс дээш 759 м өндөрт оршино. Увс нуурын дархан цаазат газар нь хойд талаараа Оросын Холбооны Улстай хиллэдэг. Засаг захиргааны хуваарь: Увс аймгийн Тэс, Давст, Малчин, Наранбулаг, Тариалан, Баруунтуруун, Сагил, Түргэн, Бөхмөрөн, Ховд сум Хамгаалалтад орсон үндэслэл: Увс нуурын ай сав нь Төв Азийн говь, цөлийн тархалтын хойд хил болж цөлийн гандуу хуурай орчин нуур, устай зэрэцэн оршиж экологийн өвөрмөц орчныг бүрдүүлдэг маш өвөрмөц байгаль газарзүйн гайхам сонин иж бүрдэл бүхий газар бөгөөд энэхүү ландшафтын өвөрмөц орчныг хамгаалах зорилгоор Увс нуур, Түргэний уул, Цагаан шувуут, Торхилог-Тэсийн голын адаг, Алтан элс гэсэн экологийн орчин байгалийн цогцолборын хувьд ялгаатай боловч бие биенээсээ төдий л алслагдаагүй газар нутгийг хэсэгчлэн хамарсан Увс нуурын ай савын кластерийн дархан газрыг байгуулсан. Талбайн хэмжээ: нийт талбай 712545 га. Байгаль газарзүйн онцлог. Увс нуурын ай сав нь Төв Азийн говь, цөлийн тархалтын хойд хил болж цөлийн гандуу хуурай орчин нуур, устай зэрэшэн оршиж экологийн өвөрмөц орчныг бүрдүүлдэг Дэлхийн байгалийн бүс, бүслүүрийн бүхий л шинж төрхийг өөртөө агуулсан "Увс нуурын ай сав" хэмээх эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн энэ нутгийн олон улсын ач холбогдол бүхий Төв Азийн эталон нутаг. Ай савын хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 758.9 м (Увс нуурын түвшин), хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 3966.2 м өргөгдсөн Хархираагийн ноён оргил юм. Иймээс говь цөлийн ландшафтын хэв шинжээс өндөр уулын мөнх цас, мөсөн голын хэв шинж хүртэл бүгд багтжээ. Увс нуурын эргэн тойронд өвөлдөө 500С, зундаа+400С хүрнэ.Ус зүйн сүлжээний хувьд ай сав нь бүхэлдээ Төв Азийн гадагшаа урсгалгүй ай савд багтдаг. Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газрууд нь газарзүйн байрлалаараа Их Нууруудын хотгорт оршдог. Энэ чанараараа гадарын болон газрын доорхи усаар баялаг бүс нутаг юм.