Thursday, April 3, 2014

Дэлхийн хамгийн өндөр хүрхрээнүүд



Дэлхийн хамгийн өндөр хүрхрээ


Венесуэл улсын Angel хүрхрээ нь дэлхий дээрх хамгийн өндрөөс унадаг цутгалан юм.Хүрхрээ нь 3230 тохой өндрөөс унах бөгөөд ямар нэгэн саадгүй буудаг хэсэг нь 2647 тохой байдаг. Энэ хүрхрээ нь Rio Caroni голын нэг салаанд оршдог бөгөөд Auyan tepui-ний оройгоос доош бууснаар бий болдог.



Викториа хүрхрээ
Дэлхий дээр томоохонд тооцогдох хүрхрээнүүдийн нэг бол Викториа хүрхрээ билээ. Уг хүрхрээ нь Өмнөд Африкт байдаг бөгөөд жуулчдын очих дуртай хамгийн гайхалтай газруудын нэг ажээ. Дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид гэр бүлийн хамтаар амралтаа таатай өнгөрүүлэхээр энэхүү хүрхрээг зорин ирдэг ажээ. Викториа хүрхрээ нь орчин цагийн дэлхийн долоон гайхамшгийн нэг юм. Энэхүү хүрхрээ нь Өмнөд Африкийн Замбези голд байдаг бөгөөд тус гол нь Замби болон Зимбабве улсуудын хооронд урсдаг юм. Уг гайхалтай хүрхрээний өндөр 1200 метр бөгөөд дэлхийд хамгийн өндөрт тооцогддог байна.
Сэтерлэнд Хүрхрээ, Шинэ Зеланд
Шинэ Зеландын Фиорлэнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлалтай маш алдартай, уулархаг газраар урсдаг, гайхамшигтай сайхныг цогцлоосон дэлхийн дархан цаазат газрын нэг юм байна.
Кайетур хүрхрээ, Гайана
Хэрвээ та хангалттай мөнгөтэй бол хамгийн түрүүнд  уг хүрхрээг зорих хэрэгтэй гэж хэлмээр байна. Яагаад гэвэл энэ газар руу тээврийн хэрэгсэл бага явдгийн зэрэгцээ хүмүүс энэхүү гайхамшигтай газрыг төдийлөн сайн мэддэггүй юм байна. Кайетур хүрхрээ 221 метрээс доош урсдаг.
Ёсэмитэ хүрхрээ, АНУ
Уг хүрхрээ нь дэлхий дээр хамгийн өндөр хүрхрээнүүдийн нэг буюу хамгийн багаар бодоход 739 метрийн өндөртэй ажээ. Ёсэмитэ хүрхрээ нь эгц хадан хясаанаас маш хүчтэйгээр доош урсдаг байна. 
Анхель хүрхрээ, Венесуэл
Уг гайхалтай хүрхрээ нь 978 метр өндрөөс урсдаг бөгөөд дэлхийд хамгийн өндөрт тооцогддог байна. Энэ хүрхрээ нь Ауян Тэпуи уулын оргилоос доош урсдаг ажээ. Гэвч энэ аюултай хүрхрээ рүү ихэнх хүмүүс очих сонирхолтой байдаг байна.
Плитвиц хүрхрээ, Хорват
Плитвиц хүрхрээ нь 19-р зууны сүүл үеэс алдартай болж эхэлжээ. Уг хүрхрээ 70 метрийн өндөртэй бөгөөд  эргэн тойрон нь маш үзэсгэлэнтэй, ургамал ногоо ихтэй ажээ.
Грэйт хүрхрээ, Канад
Уг хүрхрээ нь 10 метр өндөр, 5 метрийн өргөнтэй юм байна.
Дамахагуа хүрхрээ
Энэ нь байгалийн сайхныг цогцлоосон, өвөрмөц урсгалтай, алтан шаргал элс, мөнгөлөг оргилтой уул, 27 жижиг хүрхрээтэй юм байна. Уг хүрхрээний хамгийн өндөрт нь  гарахад бүтэн гурван цаг шаардлагатай ажээ. 12 метрийн өндөрт нь болор тунгалаг усан сан шиг хэсэгтэй.
Кэгон хүрхрээ, Япон
Энэ нь Японы гурван том хүрхрээний нэг ажээ. Уг хүрхрээ нь 97 метрийн өндөр хадан хясаанаас Чузэнжи нуур болон ойролцоох голуудад цутгадаг байна.
Игуасу хүрхрээ
Энэхүү үзэсгэлэнтэй агуу хүрхрээ нь гайхалтайгаар солонгорон гэрэлтэхийг та зурагнаас харж байгаа байх. Игуасу хүрхрээг харахаар жуулчид ихээр ирэх болжээ. Уг хүрхрээ нь Бразилийн хилийн ойролцоо Аргентинийн нутаг дэвсгэр дээр орших Игуасу голын орчим байрладаг байна. Энэхүү гайхамшигтай агуу хүрхрээ дээр ихэнхдээ Бразиль болон Аргентиний жуулчид зочилдог юм байна. Уг газар байгалийн хамгийн сайхан бүхнийг цогцлоосон газар юм. Игуасу нь алдарт Ниагарын хүрхрээнээс өндөр бөгөөд 275 жижиг хүрхрээг нийлүүлсэнтэй тэнцэх том ажээ. Энэ газарт арваннэгээс дөрөвдүгээр сар хүртэл борооны улирал тохиодог бөгөөд энэ үед усны хэмжээ үлэмж ихээр нэмэгддэг ажээ.
Хуангошу, Хятад
Уг хүрхрээг нутгийн хүмүүс нь Шар жимсний модот хүрхрээ гэж нэрлэдэг байна. Хуангошу нь Азидаа хамгийн томдоо ордог бөгөөд 77.8 метрийн өндөр, 101 метрийн өргөнтэй юм байна. Олон мянган хүмүүс жил бүр энэ газрыг эргэлзэлгүйгээр сонгон зочилдог юм байна.
Цэнхэр Нил хүрхрээ, Этиоп
Энэ үзэсгэлэнтэй хүрхрээг нутгийн иргэд нь Тис Иссат хэмээн нэрлэдэг юм бөгөөд тус нутаг дэвсгэрт эрчим хүчний эх үүсвэрт ашиглагддаг ажээ. Энэхүү хүрхрээ нь олон олон жуулчдыг татдаг юм байна. Энэ нь Этиопийн Цэнхэр Нил голд оршдог бөгөөд тус улсын хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг ажээ.
Ниагарын хүрхрээ, Канад, АНУ
Жил бүр 14 сая хүн зочилж очдог энэхүү байгалийн үзэсгэлэнг цогцлоосон хүрхрээ нь дэлхийд хамгийн алдартай хүрхрээнүүдийн нэг юм. Энэхүү агуу хүрхрээ нь хоёр улсын гурван хүрхрээг нэгтгэн урсдаг юм байна. Энэхүү гурван хүрхрээ нь АНУ-ын Нью-Йорк мужид байрлах Брайдал Вэл хүрхрээ болон Америкийн хүрхрээ нөгөө нь Канадын Horseshoe хүрхрээ юм байна. Уг байгалийн үзэсгэлэнт газрын ойролцоо зочид буудал, зоогийн газар зэрэг жуулчдын амарч зугаалах газруудыг цогцлоож өгчээ.
Жог хүрхрээ, Энэтхэг
Жог хүрхрээ нь Энэтхэгийн хамгийн том хүрхрээ ажээ. Уг хүрхрээ нь ойролцоогоор 253 метрийн өндөртэй юм байна. Жог хүрхрээг дэлхийд бараг л хамгийн гайхалтай хэмээн үздэг юм байна. Уг газрыг зорин очихдоо борооны улирлыг тааруулан очихыг зөвлөж байгаа ажээ. Учир нь хуурайшилт ихтэй үед ус нь тун бага болчихдог гэнэ.
Гульфос, Исланд
Уг гайхалтай том хүрхрээ нь дараалсан хоёр хүрхрээнээс тогтдог бөгөөд 32 метрийн өндрөөс урсдаг ажээ.  Энэхүү гайхалтай газрыг Европын жуулчид ихээр сонирхон зорьдог юм байна. Яагаад гэвэл зуны цагт эргэн тойрон нь хамгийн үзэсгэлэнтэй байдаг ажээ. Гульфос хүрхрээ нь Исландын хамгийн сайхан газарт тооцогддог юм байна.
Детифос хүрхрээ, Исланд
Детифос нь 44 метрийн өндөртэй, 100 метрийн өргөн бөгөөд маш хүчтэй урсгалтай ажээ. Уг хүрхрээ нь секундэд 500 куб метр усыг доош тэнгис рүү цутгадаг байна.

No comments:

Post a Comment