Friday, April 25, 2014

Монгол орны сонин хачин

Урамддаг нуур Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуут нуур , Ховд аймгийн Дуут сумын Дуут нуур , Баянөлгий аймгийн Бугат сумын шар нуур, Булган аймгийн Дашинчилэн сумын Борогчны нуур, Сэлэнгэ аймгийн Гүн нуур зэрэг хөлдөх, гэсэх, үедээ голдуу үхэр урамдах мэт дуу, чимээ гаргадаг нуур монголд цөөнгүй. Цонжийн чулуу Хүний гараар бүтсэн зургаан талт баганууд мэт тогтсон хүрмэн байц хад Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт байдаг. Түүнийг нутгийн ардууд цонжийн чулуу гэнэ. Ийм хүрмэн чулуу бас Говьалтай, Дундговь зэрэг аймгийн нутагт бий. Хүрмэн чулуу хайлмаг үедээ асар их даралтад ийнхүү олон талт багана хэлбэртэй болж талсждаг.

No comments:

Post a Comment