Thursday, February 27, 2014

Лекц МОФГЗ












Ìîíãîë îðíû òóñãàé
 õàìãààëàëòòàé ãàçðóóäààñ





 Газар нутаг



Монгол улс нь Ази тивийн хойд хэсэгт оршдог 156411,6 мянган га нутаг дэвсгэртэй. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 17 – д ордог. Нийт хилийн урт 7670 гаруй км. Хойд хэсгээрээ ОХУ-тай 3000 гаруй км, урд хэсгээрээ БНХАУ-тай 4670 км тус тус хиллэнэ. 



Манай орны хойд захын цэг Монгол шарын даваа (х.ө 52.0848), урд захын цэг нь Орвог гашууны бор толгой (х.ө-413455), баруун захын цэг нь Алтай таван богд уулын урд талд орших х.ө-3245,6; 3365,0 тэмдэгт өндөрлөгүүдийн хооронд (д.у-874415), зүүн захын цэг модтой хамраас хойш 8,2 км. Залаа толгойгоос урагш, зүүн урагш 3,3 км зайд (д.у 1195555) оршдог.

Газар нутгийн 10 орчим хувийг ой мод эзэлдэг. 3811 гол горхи, 3500 гаруй нуур, 7000 орчим булаг шандтай.












 Дархан цаазтай газар

Богдхан уул

          Улаанбаатар хотын чимэг болон орших Богдхан уул нь 1778 оноос онголон дархлагдаж ирсэн Дэлхийн анхны дархан газрын нэг юм.
           Хэнтийн нурууны баруун урд захад орших Богдхан уул нь герцины атираатлаар тотсон, энд дунд төрмөлийн эриний боржиндуу чулуулаг зонхилно.

            Оргил д.т.д 2256 м өргөгдсөн Цэцээ гүн юм. Богдхан уулын олон  ам  хөндийд  3000  жилийн  түүхийг  хадгалсан түүхийн  дурсгалт  зүйлс хадны  сүг зураг  их байдаг,  энэ  уулыг бараг  хормойгоор нь  буюу 417  ам км  талбайг хамруулан дархалан  хамгаалж  байна.

             Богдхан уул нь Монголын их тахилгатай уулын нэг юм. Богдхан  уулыг  Монголын  их тахилгатай уулынх нь хувьд ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь”  зэрэглэлээр үнэлэн дэлхийн байгалийн өв гэж  “Дэлхийн хүн ба шимс мандлын нөөц газрын сүлжээ”-нд  1996 онд бүртгэн авсан юм.














Говийн их дархан газар

http://www.medeelel.mn/image/medee/img158.GIF
Add caption

















       Говийн их дархан газар нь “А”, ”Б” гэсэн хоёр хэсэгтэй, “А” хэсэг нь Баянхонгор, Говь-Алтайн аймгийн хамгийн урд захын улсын хилээс нааш 100 орчим км өргөн газрыг хамрах бөгөөд энд Эдрэнгийн нуруу, Атас, Чингис, Сэгс Цагаанбогд, Арсланхайрхан, Шивээт-Улааан, Ланзат, Цувилуур Харын нуруу, Хуцын шанд зэрэг говь цөлийн бүсийн уулууд, Номин, Цэнхэр зэрэг нүд алдам уудам говь хөндийг багтаасан 45149 ам км талбайтай нутаг юм.
       “Б” хэсэг нь Ховд, Говь-Алтайн аймгийн нутгийн заагийн урд захын улсын захын хилээс нааш 80 аад км өргөн газрыг хамрах бөгөөд энд Алтайн өвөр говь, Зүүн гарын говь, Баруунхуурай, Борцонжийн говийн өмнөд хэсэг, Хони усны говийг багтаасан 7968 ам км талбайтай нутаг юм.
         Говийн их дархан газар нь нийтдээ 53117,3 ам км буюу дэлхийн хамгийн их талбайтай дархан газрын нэг 1975 оноос дархлан хамгаалж байв.
          Говийн их дархан газрыг ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газрын сүлжээнд “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” гэдэг зэрэглэлээр 1996 онд дэлхийн өв гэж “Дэлхийн хүн ам ба шим мандлын нөөц газрын сүлжээ”-нд бүртгэн авчээ. Говийн их дархан газрын А хэсэг нь Баянхонгор хотоос баруун урагш 500 км, Б хэсэг нь Алтай хотоос мөн баруун урагш 250 км зайтай оршино.
Говийн бага дархан газар









Баруун хэсэг нь Өмнөговь аймгийн зүүн урд захын Борзон, Галбын говь, Зээмэгийн тал, зүүн хсэг нь Өмнөгвь, Дорноговь аймгийн заагаархи хил орчмоор орших Хармагтын говийн хамарсан нутгийн нийт 18392 ам км талбайг 1995 онд байгалийн цогцолборт газар болгон улсын хамгаалалтад авч дараа нь дархан газар болгов.

Энэ нутаг нь говийн цөлжүү хээр, заримдаг цөл, цөлийн байгалийн төрх байдлыг хадгалсан, бас заган ойтой, говийн ховор амьтан ургамалтай нутаг юм.


















Монгол дагуур


       






     Дэлхийн газарзүйн ном зохиолд Дагуурын хээр гэгддэг онцлог өвөрмөц төрх байдалтай тал нутгийн өөрийн улсын нутагт орших хэсгийн 1030 ам км талбайтай нутгийг манай улс 1992 оноос хойш дархлан хамгаалж байна.
       Монгол Дагуурын энэ дархан газарт Дорнод аймгийн хойд захаар орших Улз, Ямалах гол дагуух зарим хэсэг, Баруун тарь нуурын урд хөвөө хамрагдана. Энд Дэлхийд ховордсон 15 зүйл тогрууны 6 нь байдаг.
       Энэ газар нь байгалийн унаган төрхөө хадгалан үлдсэн газар бөгөөд Зүүн хойд Азийн тогруу хамгаалах олон улсын сүлжээ, Рамсарын конвенцийн хавсралтын жагсаалтад орсон, Дэлхийн зайлшгүй хамгаалах ёстой 200 бүс нутгийн нэг юм.

Чойбалсан хотоос 270 км, Эрээнцав сумын төвд ойрхон оршдог
.


















Монголын дорнодын тал


http://www.medeelel.mn/image/medee/img160.JPE













Энэ нутаг нь Дэлхийн хэмжээнд хүнсий аж ахуйн үйл ажиллагаанд өртөөгүй хуурай хээрийн байгалийн унаган төрх байдлаа хадгалж үлдсэн бэлчээрийн арвин их нөөц бүхий цөөн тал газрын нэг юм.

1992 оноос хамгаалагдсан энэ дархан газар нь 5704 ам км талбайтай бөгөөд Мэнэнгийн тал Лагийн хоолойг хамранДорнод, Сүхбаатар аймгийн нутгийн заагт оршдог. Чойбалсан хотоос урагш 2470 орчим км зайд оршдог.











Увс нуурын ай савын дархан газар













Энэ дархан газарт Увс нуур, Хархираа уул, Түргэний уул, Торхлог гол, Тэсийн голын адаг, Цагааншувуут уулд, Алтайн элсийг хамарсанг 7125 ам км талбайтай нутаг багтана. Энэ багахан нутагт манхат элст говь нутгаас хээр тал, уулын хээр, ой мод, тагийн бүс, мөнх цаст оргил зэрэг байгалийн 5 бүсийн төрх байдлыг нэг зэрэг үзэж болох сонин нутаг юм. 1993 оноос дархлан хамгаалж ирсэн.

Увс нуурын сав газар нь ийнхүү байгалийн гол гол бүсүүдийг багтаасан эко системийн гайхамшигт цуглуулга мэт шинжлэх ухааны хувьд чухал ач холбогдолтой нутаг бөгөөд олон улсын геомандал-биомандал хөтөлбөрөөс дэлхийн дахиныг хамарсан өөрчлөлтүүдийг судлах зорилгоор энэ нутгийг ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” гэдэг зэрэглэлээр дэлхийн байгалийн өв гэж дэлхийн хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд 1997 онд бүртгэн авчээ.

Увс нуур
Манай орны хэмгийн том /3350 ам км/ талбайтай гадагш урсгалгүй, давстай тогтмол нуур, алтайн сугас, эрээн жараа зэрэг загастай. Урт, өргөн нь ойролцоо 80 орчим кмс д.т.д 759 м өндөрт оршино. Тэс, Нарийн, Сагил, Боршоо, Хөндлөн голууд цутгана
.


Байгалийн цогцолборт газар

Хөвсгөл орчмын нутаг








Хөвсгөл нуур, түүний сав газар, Эгийн голын эх, Үүр голын сав газар, Зүүнсоёны усны хагалбарын хэсэг зэрэг нийтдээ 8381 ам км талбайтай нутаг багтах бөгөөд энэ нутгийг 1992 оноос улсын хамгаалалтад авсан.
Энд 30-40 өрх цаатан ард түмэн бугын аж ахуй эрхлэн өндөр уулын ой тайгаар нүүдлэн амьдардаг. Энэ хавийн нутгийг Хөвсгөл нуур ба бөө мөргөлтэй цаатангуудын амьдардаг газар нутгийг оролцуулан “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” гэж ЮНЕСКО үнэлэн 1996 онд дэлхийн соёлын өвд бүртгэн авах санал гаргажээ.
Хөвсгөл нуур
Монгол орны нутгийн хойд хэсэгт Хорьдол Сарьдаг уулын Шовх оргилт салбаруудаар хүрээлэгдэн д.т.д 1624 м өндөрт 2620 ам км Талбайг эзлэн Мөрөн хотоос 102 км зайтай оршино. Хөвсгөл нуур нь хойш урагшаа 134 км, өргөөшөө 39 км бөгөөөд энэ нуурт 5300 ам км талбайгаас усжих 46 гол горхи цутгаж ганцхан Эгийн гол эх авч урсдаг. Хөвсгөл нуур нь Төв Азийн хамгийн гүн /262 м/ нуур бөгөөд түүний усны нөөц нь 380 шоо км юм. Усны нөөцөөр Азид 2, Дэлхийд 14-рт ордог бөгөөд дэлхийн цэнгэг усны 1 хувийг агуулж байгаа аж.






Говь-Гурвансайхан уул











Өмнөговь аймгийн нутгаар 100 гаруй км үргэлжилсэн Баруун, Дунд, Зүүнсайхан гурван саланги том нуруу юм. Говь Алтайн нурууны нэг хэсэг. Хамгийн өндөр оргил нь Даланзадгадад ойрхон орших 2800 гаруй өндөр Зүүнсайхан юм. Энд алдарт Ёлын ам байдаг.
Гурвансайхан уул нь говийн амьтан ургамалтай бөгөөд энд ховор амьтан аргаль, янгир элбэг бий. Гурвансайхан уулын орчмын нутаг Баянзаг, Төгрөгийн ширээ,
Хэрмэнцав, Алтан уул, Бүгийн цав, Гурилын цав зэрэг нь үлэг гүрвэлийн дэлхийн хамгийн баялаг олдвортой нутгийн нэг. Эдгээр олдворууд нь палеонтологийн ба бусад шинжлэх ухааны хувьд чухал ач холбогдолтой гэж үнэлэн ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” гэдэг зэрэглэлээр дэлхийн байгалийн өв гэж бүртгэн авах санал гаргажээ.
Гувансайхан уулын 26947 ам км талбайтай төв хэсгийн нь 1993 онд улсын хамгаалалтад авсан. Гурвансайхан уулын нэг гайхамшиг нь 1965 оноос дархлан хамгаалж байгаа Ёлын ам юм. Даланзадгад хотоос баруун урагш 62 км зайтай орших 2815 м өндөр оргил бүхий Зүүнсайхан уулыг зүүн хойшоо сэтлэн урссан голын тектоник гаралтай бачуу, хавцалд үүсчээ.







Алтай Таванбогд






Монгол Алтайн нуруу нь Монголын баруун захаас Говь-Алтай аймгийн нутгийг өнгөртөл 900 гаруй км үргэлжилдэг юм. Хамгийн өндөр цэг нь улсын хил дээр орших Хүйтэн оргил 4374 м өндөр. Алтай Таванбогдын хамгийн баруун захын мөнх цаст уулууд, уулыг нуга, хээрт Ёлт, Өвчүү уулууд Хотон, Хоргон нууруудыг оролцуулан 1996 оноос 6362 ам км талбайгаар улсын тусгай хамгаалалтад авсан.



Хар-ус нуур





Монголын том нууруудын нэг 1153 ам км талбайтай 72 км урт, 26 км өргөн, дундаа аралтай урд захаараа хулс, шагшуурга ихтэй нуур. Зэгсний гахай зэрэг ховор амьтадтай цөлжүү хээр, заримдаг цөлийг Хар-ус, Хар, Дөргөн нууруудыг оролцуулан 1997 ороос 8503 ам км талбайгаар улсын тусгай хамгаалалтад авсан













Хустайн нуруу
http://www.medeelel.mn/image/medee/img170.JPG


Төв айгийн Алтанбулаг сумын нутагт Улаанбаатараас баруун тийш 90 орчим км-т Лүн сум орох замын урд харагдах 1842 м өндөр уул. Хэнтий ой тайгаас хол оршдог боловч хус голлосон их ойтой сайхан уул. Энд 1992 оноос нэн ховор амьтан тахь нутагшуулах Монгол, Голландын хамтарсан “Тахь” төслийг хэрэгжүүлж 506 ам км талбайг 1993 оноос улсын тусгай хамгаалалтад авсан. 1998 оноос Байгалийн цогцолборт газар болгосон.









Сийлхэмийн нуруу
http://www.medeelel.mn/image/medee/img171.JPG




Баян-Өлгий аймгийн нутгийн баруун хойд захаар орших нуруу, ховор амьтан уулын алтайн аргалийн байхшил нөөцийг хамгаалах зорилгоор 2000 онд 1401 ам км талбайгаар УТХ-д авчээ.









Цамбагарав уул

http://www.medeelel.mn/image/medee/img173.JPG





Ховд, Баян-өлгий аймгийн нутгийн заагаар орших энэ уулыг 2000 онд 1109 ам км талбайгаар УТХ-д авсны учир нь энэ уул мөс судлалын ач холбогдолтой нэн ховор ирвэсний өсөлтийг хангах явдал юм.






Угтам уул

Дорнод аймгийн Баяндун сумын төвөөс зүүн тийш 30-аад км зайтай оршиих д.т.д 1025 м өндөр уул юм. МУН-п орсон бөгөөд Монгол Дагуурын дархан газарт тархсан нэн ховор амьтан ургамалтай хээр талд орших боловч ой модтой энэ уулыг 462 ам км талбайг хамруулан 1993 оноос УТХ-д авсан.


Нагалхаан уул
http://www.medeelel.mn/image/medee/img175.JPG

Төв аймгийн нутагт Улаанбаатараас зүүн урагш 80 орчим км зайтай, Жанчивлангийн рашаан амралтын газрын зүүн өмнө оршдог уул юм. Хэнтий нурууны өмнө захын төгсгөлийн хэсэг. Д.т.д 1970 м өндөр энэ уулын төв хэсгийн 500 орчим гектар талбай эзлэх шинэсэн ой нь Хэнтий нурууны хамгийн урд төгсгөлийн ой юм. Иймд энэ хавийн 31 ам км талбайтай нутгийг 1957 оноос дархлан хамгаалж байна.


Хөгнөхаан уул


Батхаан уулаас баруун хойш холгүй орших эртний төрмөлийн эриний боржин зэрэг магмын чулуулагаас тогтсон уул, МНТ-д Ханхархан гэдэг нэрээр гардаг гэдэг бөгөөд эндээс хойш, зүүн хойш МНТ-ны Наху гүн, Сайр хээр гэдэг газрууд оршдог. Хөгнөхааны урд аманд хоёр хийдийн туйр байдаг:. Энэ нь 17-р зуунд Монголчуудын барьсан хийдийн нэг 1688 онд Галданбошигтын цэрэг эвдэж лам нарыг хөгнөсөн учир Хөгнөхаан гэж нэрлэжээ. 1997 оноос 470 ам км талбайгаар УТХ-д авчээ.



Булган гол

Алтайн уулаас эх авч урагшаа Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар 200 орчим км урсаад хил гарч Өлөнгөр нуурт цутгадаг гол. Булган голд Азийн нэн ховор минж нутагладаг хэсэг быуюу улсын хилээс нааш 25 км урт, голын эргээс хоёр тийш 1,5 км өргөн газраар зааглагдсан 77 ам км талбайтай газрыг 1965 оноос дархлан хамгаалж байна.

Бурханбуудай уул



Говь-Алтай аймгийн нутагт Бигэрийн хонхорын баруун урдуур Монгол Алтайн гол нуруунд орших д.т.д 3765 м өндөр том нуруу ховор амьтан аргаль, янгир, шүлүүс бүхий уулын хээрийн ургамалтай учраас 1996 оноос 521 ам км талбайгаар УТХ-д авчээ.







Их нартын уул

Монголын их боржингийн бүсэд багтах боржин чулуу хад цохионоос тогтсон уул. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байдаг. Нарт уулыг 1996 оноос 437 ам км талбайтайгаар УТХ-д авчээ.


Хар ямаат /Түмэнцогт уул/
Сүхбаатар, Хэнтий аймгийн нутгийн зааг дээр оршдог д.т.д 1358 м өндөр уул. Энэ уул нь хээр талд орших уулын хуурай хээр өвөрмөц тогтоцтой, ой модтой болж байгаа, буга зэрэг ховор амьтадтай сайхан уул. Энэ уулыг 1998 оноос 506 ам км талбайгаар УТХ-д авчээ.


Яхь нуур


Чойбалсан хотос хойш орших нуур юм. Энэ нутгийг 1998 оноос 2514 ам км талбайгаар УТХ-д авчээ.

Тужийн нарс


Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сумын нутагт оршдог, Монголд цор ганц тохиолддог тал газрын элсэн хөрсний нарсан ой. 2002 онд 800 ам км талбайгаар УТХ-д авсан










Дурсгалт газар

Булган уул


Архангай аймгийн Цэцэрлэг хотыг нөмөрлөн оршино. Ойт хээрийн бүсэд хамаарагдах бөгөөд, Хангайн нурууны салбар уул.
1965 оноос хамгаалалтанд орсон. Талбайн хэмжээ 18 ам км


Ээжхайрхан уул


1995 оноос хамгаалалтанд орсон. Нутгийн хэмжээ 225 ам км. Говийн бүс.



No comments:

Post a Comment