Thursday, February 27, 2014

Монгол орны сонин хачин












Ñîíèí õà÷èí







 Дуугардаг элс

Марко Поло Төв азиар жуулчилсан тухайгаа “ Тэр цөлөөр шөнө аялах үед хэн нэг хүний яриа сонсдох, олон хөгжмөөр зэрэг тоглох мэт авиа сонсогддог ” хэмээн бичсэн байдаг. Дорноговь аймгийн өмнөд захын Дуут элс харахад ердийн нэг манхан, оройд нь гараад хярыг нь барьж, явахуйд хөлд өртөн нурах элс нисэх онгоц мэт хүнгэнэн дуугардаг. Энэчилэн манай оронд дуут элстэй газар цөөнгүй бий. Тийм элсийг хүүдийд хийж сэгсэрвэл нохой хуцах мэт дуугарна. Хүүдийтэй нь базаж мушгирвал гахайн торойн адил шуухинана.

Жингэнэдэг чулуу

Өмнөговь аймгийн Баяновоо сумын Могойтын бригадын нутаг дахь хэсэгхэн газрын бараан саарал өнгийн чулууг хатуу зүйлээр цохиход царгил хөгжмийн эгшиг адил , эсвэл хонх жингэнэж байгаа юм шиг дуугардаг. Нутгийн хүмүүс түүгээр хөгжмийн зэмсэг хийдэг аж. Мөн Увс аймгийн Тариалан сумын нутаг Хархираа, Түргэний бэлчирт нэгэн үхэр чулуу бий. Уг чулууны тал бүрд нь тогшиход янз бүрийн авиа гардаг бөгөөд энэ нутгийн А. Шинэн зэрэг авъяастнууд ардын дууны ая оруулж байжээ.

Урамддаг нуур

Төв аймгийн Дэлгэрхаан сумын Дуут нуур , Ховд аймгийн Дуут сумын Дуут нуур , Баянөлгий аймгийн Бугат сумын шар нуур, Булган аймгийн Дашинчилэн сумын Борогчны нуур, Сэлэнгэ аймгийн Гүн нуур зэрэг хөлдөх, гэсэх, үедээ голдуу үхэр урамдах мэт дуу, чимээ гаргадаг нуур монголд цөөнгүй.

Цонжийн чулуу

Хүний гараар бүтсэн зургаан талт баганууд мэт тогтсон хүрмэн байц хад Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт байдаг. Түүнийг нутгийн ардууд цонжийн чулуу гэнэ. Ийм хүрмэн чулуу бас Говьалтай, Дундговь зэрэг аймгийн нутагт бий. Хүрмэн чулуу хайлмаг үедээ асар их даралтад ийнхүү олон талт багана хэлбэртэй болж талсждаг.









Хөдөлдөг хад

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цогцолын хийдийн хажууханы нэг хадан цохион дээр малгай мат тогтсон хад байдаг. Доороос нь харвал тэр хад сэвсүүр салхины аясар ганхан яах иихийн зуургүй унаад ирмээр санагдана. Хад, цохион дээр торгон ирмэгээрээ нэг цэгт тулж тотсон учраас тийнхүү ганхаж хөдөлж байдаг ажээ

Соронзот хад

Загасчид хадны сүүдэрт амарч, нэг нь бугуйн цагаа авч газарт тавьжээ. Гэтэл тэрээр цаг нисээд явчихлаа гэж сандрав. Харваас бугуйн цаг хэдийнээ хадны завсарт хавчуулагджээ. Ийм нэгэн соронзот хад Сэлэнгэ аймгийн Ерөөгийн голын нэгэн гүүрийн ойролцоо бий.

Шувуун чулуут

Архангай аймгийн Тариат сумын Шувуун чулуутын чулуужсан эмгэн хумсыг нутгийн хүмүүс жижигхэн бошрого шувуу элэг, элгээрээ тэврэлдэн үхээд чулуу болсон гэж ярилцдаг.

Шоон чулуу

Аж богдын уулсын бэл хөндийгөөр зассан мэт бяцхан шоо хэлбэртэй чулуу элбэг. Нутгийнхан түүнийг ардын тоглоомонд ашигладаг.

Байгалийн тоосго

Баянхонгор аймгийн Баацагаан сумын Дунд уулын ар, Сүүл толгой гэдэг газар хааш хаашаа 3-4 км газарт үелэн тогтсон цайвар өнгөтэй хавтгай чулуут толгод байдаг. Цагаан шавар зуурсан мэт санагдах энэ хурдсын ширхэг нь нягт, үрж өнгөлөхөд зөөлөн, нягтрал сайтай, даацтай учир малын хороо, худгийн хашлага , барилгын суурь, хана өрөхөд тохиромжтой бэлэн тоосго юм.

Гэрэн Хөндий

Завхан аймгийн Сантмаргац сумын Сурагтын дунд овгорын өвөрт гэрээс том бөөрөнхий үхэр чулуу байдаг. Урд талаас нь мөлхөн ороноор нүх байх бөгөөд түүгээр орвол торгон элсэн дэвсгэртэй , 5-7 хүн багтах зайтай хөндий байх аж. Үүнийг гэрэн хөндий гэж нэрлэдэг.



Чулуун гэр

Архангай аймгийн Тариат сумын Хоргын тогооны орчим орой дээрээ цоорхой , тоонотой, хажуудаа үүдтэй чулуун гэрүүд байдаг. Эрт цагт эндхийн хүрмэн чулуу газрын гүнээс оргилон гарч ирээд царцах үедээ доороосоо хйинд түрэгдэн дээшээ төвийн сүүлдээ тэр хий нь багтахаа болж тэлбэ буудахдаа тооно үүд үүсгэсэн биз ээ. Зарим гэр нь эргэн тойрон 11м, өндөр нь 1,7 м , тооно нь 1м гаруй голчтой . Гэр доторх зай нь 2,2 м голчтой , 80-100 см өргөн, 1 м өндөр үүдтэй юм.


Толь хад

Архангай аймгийн Жаргалант сумын Хоолтын бригадын нутагт өндрөөшөө 100-аад, өргөөшөө 80 гаруй метр засаж өнгөлсөн юм шиг гөлгөр хад бий. Бас Өмнөговь аймгийн нутаг Дүгнэн уулын ард 10 м гаруй урт, 3 м орчим өндөр Толь хад гэдэг том цохио бий нь хүн амьтны дүрс тод харагдам гялгар өнгөтэй юм. Эрт галавт уул цогцлон тогтох хөдөлгөөнөөр том цохио чулуу, өнхөрч гулсан бусад чулуулагтай хавирч үрэлдсэнээс ийнхүү гялалзсан толь шиг болсон гэж судлаачид үздэг.

Том талст

Улаанбаатар хотоос зүүн тийш орших Горхийн уулс их болортой нь дээр үеэс мэдэгдсэн бөгөөд 1880-аад оноос америк, Герман, Хятадууд энгийн аргаар болор малтан авчашиглаж байжээ. 1950-иад онд энд болрын уурхай байгуулж жилд олон тн болор авч байв. Мөн молор ч олборлож байв. 1960 онд эндээс 7,5 тн жинтэй болрын том талст олдсоныг нийслэлийн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн асрын өмнө тавьж олонд сонирхуулж байсан.

Мөсөн хүн

Хорго орчны хадны ан цаваар гарсан ус, уур өвлийн хүйтэнд янз бүрийн хэлбэр дүрстэй мөсөн хөшөө , пайлуур багана мэт болж сонин хачин харагдах тул түүнийг нутгийнхан мөсөн хүн гэлцэнэ.

Бодончийн Биндэръяа

1970 онд Ховд аймгйин Алтай сумын Бодончоос Биндэръяагийн 24 кг талст олджээ .




Бараатай уул

Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уул 400 км-ийн алст орших Алтай хотоос харагддаг гэдэг.

Галуунд ээлтэй авцал

Баянхонгор аймгийн нутагт байдаг Галуутын хавцал хамгийн нарийн газраа 10 м –ээс үл хэтрэх бөгөөд 200-400 м гүн энэ хавцлын хясаа хаданд хэдэн зуун галуу үүр засан өндгөө дарж ангаахайгаа бойжуулдаг учир тийнхүү нэрлэжээ.

Газрын гав

Баруун аймгуудад байдаг Сартагтайн морины мөр , аварга могойн мөр гэж нэрлэгдэж ирсэн 200 км хүртэлх урт суваг, хөмөг, 1905 , 1957 онд Ханхөхий, Булнайн нуруу, арц богд, Гурванбогдод гарсан олон зуун км ан цав зэрэг хүчтэй газар хөдлөлийн ул мөр манай оронд бий.

Өртөө газрын цаанаас

Орхон голын улаан цутгалангийн 20 м өндөр, 6м өргөн хүрхрээний дуу өртөө газрын цаанаас дуулддаг.


Юндэн Нансалмаа хоёр

Төв аймгийн Зоргол хайрханы Морь хад, Горхийн Мэлхий хад, Ховд аймгийн Бодончийн голын Тэмээн чулуу, Нохой чулуу, Завхан аймгийн Ургамал сумын Арслан чулуу, Түдэвтэй сумын Сум хад, Увс аймгийн Байшинтын Арслан Заан хад зэрэг хачин сонин дүрс бүхий хад чулуу манай оронд олон бий. Дундговь аймгийн Их газрын чулууны янз бүрийн гайхалтай хэлбэр дүрстэй хад чулуудын дундах хоёр босоо хүн шиг харагдах хадыг нутгийнхан нь урьд Хаан хатан хоёр гэж нэрлэдэг бахйгаад одоо Юндэн Нансалмаа хоёр гэх болжээ. Баруун талын босоо хүн арай өндөр, баруун гарын тохойд аяны шуумааз тохож, зүүн гараа нөгөө хүний мөрөн дээр тавьсан, намхан нь эхнэр хүний өмсгөлтэй агаад тэргүүнээсээ яльгүй гудайлгасан салж ядсан хоёр мэт дүр тэндээс харагдана. Хадны зүүн урдаас хоёр зуун метр орчим зайнаас ийм дүрсийг ажиглаж болно.





Байгалийн усан оргилуур

60 гаруй цоргоор 5 м гаруй өөдөө олгойдож байдаг байгалийн усан оргилуур Хөвсгөл нутагт байдаг.

Цагаан гол

Алтай таван богдоос эх авсан олон мөсөн голын нэгийг өвөл зунгүй мөс хэвээр цав цагаан байдгаар нь Цагаан гол хэмээн энэ нутгийнхан нэрлэсээр иржээ. Голын урт нь хагас өртөө гаруй /20 км/ юм.

Гурван нуурын дөрвөн рашаан

Хэнтий аймгийн Дадал сумын нутагт байдаг Гурваннуурын рашааны баруун нуурыг мэдрэлд, зүүн нуурыг ходоодонд, дунд нуурыг хуян шар усанд сайн гэлцэнэ. Дунд нуурын өмнөх жижиг нуурыг нүдний нуур гэх бөгөөд нуурын ус нүд улайх, хорсоход тустай гэдэг юм байна.

Дүнгэнэдэг газар

Баянхонгор аймгийн нутаг Баян овооны хөх бүрдний овгор, Галуутын Баяннуурын дов, Баянөндрийн Алтантээл зэрэг дээгүүр нь морьтой явахад доргиж дүнгэнэдэг газар манай оронд олон бий.

Янцгаадаг нуур

Хөвсгөл аймгйин Эрдэнэбулган сумын нутаг Архан гэдэг газрын Аяганбулаг гэдэг нуураас адууны зөөлөн янцгаалт мэт дуу сонсогддог гэдэг.

Уурт

Говь-алтай аймгийн Бигэр сумын нутаг Сэрх уулын Устын голын амны нүх маягийн хонгилоос ямагт уур манаран баагиж, байдгаас Уурт хэмээн нэрлэгджээ

Гүйдэг чулуу

Хөвсгөл аймгийн Улаантайгад борооны дараа нар гарч өвсний толгойн ус, хатаж эхлэх үед чулуу гүйхийг үзэж болно. Энэ нь тэндхийн мөнх цэвдэгтэй холбоотой аж. Мөнх цэвдэгт бөөргийн хөрс халуун хүйтний нөлөөнөөс овойж, хотойж дэрээ байгаа чулууг өнхрүүлдэг байна



Дуу хураагч хад

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Зүүнхайрхан ууланд ойр орчныхоо дуу авиаг хураан татдаг нэг хад бий. Уг хаданд чихээ наан чагнаваас уулын бэлд хоорондоо ярилцаж байгаа хүмүүсийн дуу шуугиан сонсогдоно. Хаана ч юм юм бэ ойролцоо адуу унгалдах дуулдана. Тэртээд тоос татуулан давхиж яваа автомашины дуу ч нүргэлнэ

Тост хад

Говьалтай аймгийн Алтай сумын Ажбогд уулын бор нуруунд урин дулаанд үргэлж тос аграгж байдаг нэгэн хад бий.

Хөөт

Увс аймгийн Ховд сумын Хөөт гэдэг газар зун, намрын улиралд тос мэт хар зүйл нэвчин гардаг. Ухаад үзэхэд хөө шиг хар өнгөтэй тос гардаг учир Хөөт гэж нэрлэгджээ.

Чулуун ой

Чулуужсан мод говьд элбэг. Харин ой тааралдах нь ховор. Дорноговь аймгийн Мандах сумын Сүйхэнтийн уул чулуужсан ойтой. Ой уртаараа 500 м, өргөөшөө 80 м талбайд тархжээ. Тэнд хорь, гучин метрийн өндөр , бүслүүрээрээ 1,5 м голчтой бүтэн мод, ёзоороороо булгарч унасан ч тааралдана. Салбарласан мөчрүүдтэй ч байна. Сүйхэнтийн чулуужсан ой бол дэлхийд ховор тохиолдох үнэт олдворын нэг юм. 100 гаруй сая жилийн тэртээ Цэрдийн галавын үед манай нутаг дээр дулаан чийглэг уур амьсгалтай , их ой модоор хучигдсан байсны дурсгал ийнхүү тэр цагийн шаварлаг хурдас дор хадгалагдан үлджээ.

Чулуун бөмбөлөг

Баянхонгор аймгийн Ингэний хөөврйин хотгор орчим 0,8-1,0 м голчтой чулуун бөмбөлөгүүд тааралддаг. Чулуулгийн хэсгүүд урсгал усаар туугдан өнхрөхдөө ийм дүрсийг олсон биз гэж судлаачид үзэж байна

Чулуун бөмбөлөг

Баянхонгор аймгийн Ингэний хөөврйин хотгор орчим 0,8-1,0 м голчтой чулуун бөмбөлөгүүд тааралддаг. Чулуулгийн хэсгүүд урсгал усаар туугдан өнхрөхдөө ийм дүрсийг олсон биз гэж судлаачид үзэж байна


Чулуун гэр
Архангай аймгийн Тариат сумын Хоргын тогооны орчим орой дээрээ цоорхой , тоонотой, хажуудаа үүдтэй чулуун гэрүүд байдаг. Эрт цагт эндхийн хүрмэн чулуу газрын гүнээс оргилон гарч ирээд царцах үедээ доороосоо хийнд түрэгдэн дээшээ төвийн сүүлдээ тэр хий нь багтахаа болж дэлбэ буудахдаа тооно үүд үүсгэсэн биз ээ. Зарим гэр нь эргэн тойрон 11м, өндөр нь 1,7 м , тооно нь 1м гаруй голчтой . Гэр доторх зай нь 2,2 м голчтой , 80-100 см өргөн, 1 м өндөр үүдтэй юм.

Мянгадын шал
Дэржигнүүртэй замд чилээрхсэн хүмүүс Мянгадын шалаар ормогц хот газрын засмал замаар яваа мэт санагдана. Эгээ шал шиг өөгүй, тэгш энэ газрыг байгаль бий болгожээ. Ховд аймгийн Мянгад сумын төвөөс 3 км газарт цагаан шаргал, шаварлаг хөрстэй энэ газарт 3 км урт, 2 км өргөн үргэлжилнэ
Болор толгой
Дундговь аймгийн Амтат хоршооллийн нутаг Баянхошууны худгаас хойш 1 км орчим газарт нэгэн бор толгой бий. Энэ толгой бүхлээрээ усан болон утаат болроос тогтдог. Энэ толгойн энгэрт буусан айлын хүүхдүүд болроор тоглоом барьдаг байсан учраас Болор толгой гэж нэрлэжээ.
Цас тогтдоггүй уул
Архангай аймгийн Тариат сумын Хоргын тогоо хэмээх унтарсан галт уулын хүрмэн хадны нүх сүвээр гардаг бүлээн уур хийн илчинд цас тогтдоггүй тул орчин тойрон нь зузаан цасаар хучигдсан байхад энэ уул ганцаараа харлаж харагддаг
Ховор олз
1970 онд Ховд аймгйин Алтай сум дахь гялтагнуурын үйлдвэрйнхэн 64 см кв, 14 кг хүнд нэгдүгээр зэргийн гялтагнуур олжээ.
Бодончийн Биндэръяа
1970 онд Ховд аймгйин Алтай сумын Бодончоос Биндэръяагийн 24 кг талст олджээ .
Шургац хавцал
Хархираагийн салбар уул Арцын ногооноос эхлэн Ишийн Адарган хүртэл 20 км орчим үргэлжилдэг хадан ханан хавцлыг нутгийнхан Шургац гэдэг. Хавцал хамгийн өргөн газраа 70 м –ээс хэтрэхгүй бөгөөд 20-40 м өндөр юм.
Сонин уул

Хөвсгөл аймгийн Тариалан сумаас Мөрөн орох замд нэг сонин уул бий. Сэлэнгэ мөрөн рүү түрж орсон энэ өндөр уулын урд хэсэг хутгаар зүсээд авсан мэт тасран алга болж чулуулгийн олон давхраасууд ил гарсан нь эрэлч хайгуулч төдийгүй энийн зорчигч хүний анхаарлыг өөрийн эрхгүй татдаг.


Газрын өрх
1974 онд Ховд аймгийн Мөст сумын гуравдугаар бригадын нутагт таван ханатай гэрийн буурийн чинээ харанхуй хар нүх гэнэт бий болжээ. Асралт хайрханаас баруун тийш Тэрэлж голын эхэндэх Газрын өрх, Дорноговь аймгийн Хар айраг, Дундговь аймгийн Баянжаргалан сумын заагт байдаг Хөөврийн өрх, Баянхонгор аймгийн Шинэжинстийн Жартын хөв, Далтын хөв зэрэг өрх нүх монголд олон

Дэлхийд ховорхон тал

Дорнод аймгийн Матад, Халх гол сумын нутгийн ширээ мэт хавтгай тэгш талд хааш хаашаа 100 км аялахад нэг ч толгод гүвээ, хунх нугачаа үл тааралддаг. Байгалиас заяасан унаган төрхөөрөө атар онгон ийм тал газар дэлхийд ховор.


No comments:

Post a Comment