Дэлхийн хамгийн том 10 хот-2012
Энэ
оны байдлаар хүн амынхаа тоогоор дэлхийн хамгийн том хотоор шалгарсан
арван метрополитан хотыг танилцуулъя. Тэдний долоо нь азийн хотууд
байлаа.
10. Нью Йорк хот-АНУ-Хүн ам 19,5 сая- Нью Йорк нь Америкийн хамгийн том,
Хойд Америкийн хоёр дахь хамгийн том хот юм. 1624 онд голландчууд
нээсэн бөгөөд Шинэ Амстердам хэмээн нэрлэж байжээ.
9. Сан-Паоло-Бразил-Хүн ам 19,8 сая- Тус хот нь Өмнөд Америк хамгийн том
хотод тооцогддог. 1532 онд анх нээж байсан ба Португалийн анхны колон
орон юм.
8. Шанхай-Хятад-Хүн ам 20,8 сая- Хятадын хамгийн том хотыг танилцуулж
байна. Хот анх нийтийн тооллын өмнөх (Н.Т.Ө) 960 онд үүсэн бий болжээ.
7. Мехико хот- Мексик-Хүн ам 21,2 сая- Мексик нь Хойд Америкийн хамгийн
том хот билээ. Хотыг 1325 онд Теночтитлан нууран дээр ацтекүүд барьсан
аж. Гэхдээ 1521 онд испаничууд нураан, 1524 онд дахин барьсан байна.
6. Нью Дели-Энэтхэг-Хүн ам 21,7 сая- Нью Дели нь энэтхэгийн хойд хэсэгт
оршдог, хамгийн том хот билээ. Хотыг Британичууд барьж, 1931 онд
дуусжээ.
Ингээд 2012 оны хамгийн том таван хотууд:
5. Манила-Филиппин-Хүн ам 21,9 сая- 16 жижиг хотуудаас бүрдсэн уг хот нь
дэлхийн хамгийн шигүү суурьшилтайд тооцогддог. Манила нь Мин улсын үед
худалдааны гол хот байсан юм. Хотын нэр анх Гинто буюу “Алт” байжээ.
4. Карачи-Пакистан-Хүн ам 24,1 сая- Карачи хотыг хүн ам ихтэй хотуудын
жагсаалтаас харахдаа олон хүмүүс гайхдаг. Анх 1789 онд Их Британичууд
хот хэмээн тодорхойлж байжээ.
3. Сөүл-БНСУ-Хүн ам 25,2 сая- БНСУ-ын нийт хүн амын тал хувь нь нийслэл
Сөүл хотдоо амьдардаг. Технологийн хувьд Сөүл нь азидаа үргэлж толгой
цохидог юм.
2. Жакарта-Индонези-Хүн ам 28 сая- Жакарта нь дэлхийн хамгийн түргэцтэй
хөгжиж буй хотуудын нэг бөгөөд Индонезийн эдийн засгийн төв билээ.
1. Токио-Япон-Хүн ам 35,1 сая- Токио нь дэлхийн хамгийн том метрополитан
хот юм. Анх Эдо нэртэй загасчлалын тосгон болон байгуулагдаж байсан
өдгөөгийн Токио нь 1457 онд томорсон байна.
Ц.Мишээл
Хэрэгтэй мэдээллээ авлаа
ReplyDelete